Хэдхэн хоногийн өмнө Ундрам бид хоёр хүүтэй боллоо. Эхний семестерийн сүүлийн даалгавраа явуулчихаад хүүдээ “За миний хүү одоо гарч болно шүү” гэсэн чинь шөнө нь өвдөж эхлээд төрчихдөг байна шүү. Их дуулгавартай лут хүүхэд бололтой. Манай хоёрын бие сайн. Энд өнөө мөдгүй зул сарын баяр болох нь, хамгийн том бэлэг авсан хүнээр тодорлоо, ингээд.
Өнөөдрийн товшлолыг тиймд хөнгөн шидье. Саяхан уншсан сайхан бадгууд.
САНАА
Нарны хөлийг ирвэгнүүлэн
Нялх ногоо цухуйлаа...—Ламжавын Мягмарсүрэн
Мэнд-Ооёо гуайн постоос олж үзэв.
***
Нартын амьдрал миний амьдралаар дутна
Навч байсан зай шиг тэр ямххан орыг
Яагаад ч өөр зүйл нөхөж эс болно
Энд л миний заавал амьдрах ёстой
Эгэл үнэн оршиж байнам.Гуниг зовлон, хөөр баяр, нулимсны минь нэгээхэн дусал
Гудиггүй энэ орчлонг бүтэн болгож байна.
Яг над шиг ийм л түм түмэн хүмүүсээр
Явамгай энэ амьдрал бүрдэж байна.—Мө.Батбаяр
Я.Баяраагийн постоос харав.
***
Бөхөн бөхөн өвс найгана
Бөхөлзөхгүй нэг л амьдрах юмсан
Болохгүй л байх даа...
—Гүр.Нямдорж
Тагтаагаас хуудаснаас.
***
Үйлийн үр булзашгүй учраас л
Би чамтай учирчээ
Чамтай учиртал минь өнчрүүлсэн, шархлуулсан, зовоосон
Бурханд талархнамИжилхэн зүйлс мэдэрдгээ ойлгуулахад,
гар хөтлөхөд, уруул үнсэхэд тусласан
Эрт эдүгээн шүлэгчид, дуучид, хөгжмийн зохиолчдод талархнамБидний хамтын амьдрал
Редакторынхоо хөлсөөр маргааш авах хонины гулууз мах,
Чиний цалингаар ногооны яармагаас аваад хөрөгчинд дундарч буй
Төмс, луувантай түрээсийн өрөө,
Дараа сар хүртэл эмчийн тэтгэмжээр төлчихсөн
Дахиад хорин сар хамт төлөх банкны зээлэндээ ч талархнамАнх чи согтуу явахад минь дөхүүлж өгч билээ
Амьдрал намайг тийм дорд ортол
Алгадаж орхисонд хязгааргүй баярланам.
—Тө.Бямбасүрэн
Тэгшзаяагийн инстаграмаас.
***
Харваас тэр ядуу байсан гэхдээ
Залуу явахад ядуу гээч юусан билээ!—Турк яруу найргийн дээжис
Мө.Батбаярт Твиттерт хуваалцсаныг үзэв.
ГОЁ
Christmas-ийн нэг ийм гоё дуу байдаг юм байна. Гэхдээ ая нь нэг л танил, өмнө нь сонссийм байх аа даа.
Зул сарын баярыг тэмдэглэх, тэмдэглэдэг хүмүүст сайхан баярлахыг хүсье. Товшлолыг хуваалцаж, ойр дотнын хүмүүстээ санал болгон надад Зул сарын бэлэг бариарай. Дагагчийн тоо таг гацчихсан шүү :)
Ганзогийн товшлолыг уншсанд баярлалаа. Тус товхимол үнэгүй хүрч байгаа билээ. Хэрвээ танд бичвэрүүд таалагдсан бол, ямар нэг хэрэгтэй санаа өгсөн бол хоёр аргаар намайг дэмжээрэй: 1) Энэхүү Товшлолыг сошиал медиад хуваалцах 2) Манай Арвис Паблишингаас эрхлэн гаргасан номуудаас худалдаж авах → www.arvispublishing.com
Ёсолсон,
Ганзо
🥳💐